СУУРЬ БАГЦ 1
Биеийн ерөнхий байдлыг үнэлэх стандарт шинжилгээнүүдийг илүү дэлгэрэнгүй болгож эрдэс бодисууд (төмөр, кальци, витамин Д), үе мөчний шинжилгээ, шээсний хүчил, бамбайн үйл ажиллагаа (TSH) зэрэг цусны шинжилгээг давтамжлан, шээсний тунадасны шинжилгээг нэмэлтээр оруулж өгсөн багц юм. Залуу, дунд насны харьцангуй эрүүл хүмүүс болон ходоод, бүдүүн гэдэсний дуран, CT, MRI зэрэг нарийвчилсан багажийн шинжилгээ өгөх эсвэл шаардлагагүй гэж үзсэн хүмүүст илүү тохиромжтой багц шинжилгээ юм.

СУУРЬ БАГЦ 2
Энэ багц шинжилгээ бүх төрлийн эрдэс бодис, үе мөчний шинжилгээ өгөх хүсэлтэй хүмүүст илүү тохиромжтой. Суурь багц 1-ээс ялгаатай нь эрдэс бодисын үзүүлэлтүүд ихтэй, мөн В вирусийн дархлаа, хеликобактер амьсгалаар тоолох зэрэг шинжилгээ багтсанаараа илүү давуу талтай.
