
Бид хэвтэн эмчлүүлэгчдийн эмийн эмчилгээг “Нэгж тунгийн систем”- р зориулалтын “эм савлагч хагас автомат машин”-р савлан, мэргэшсэн Эмнэлзүйн эм зүйч үйлчлүүлэгчдийг шаардлагатай бүх мэдээллээр ханган, эмийн олголт хийж ажилладаг.
Чанарын баталгаатай, аюулгүй, эмчилгээний үр нөлөө сайтай эм, эмнэлгийн хэрэгслээр тасралтгүй хангах
Эмнэлзүйн эм зүйн тусламж үйлчилгээг үзүүлэх
Мэдээлэл, сургалт, мэргэжлийн арга зүйгээр эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд болон иргэдийг хангах
Эм зүйн тусламж үйлчилгээг нотолгоонд суурилсан судалгаанд үндэслэн явуулахын тулд эрдэм шинжилгээ, судалгааг тасралтгүй хийх