Үйлчилгээний тухай

Зүрх судасны үйл оношийн кабинет нь орчин үеийн зүрхний цахилгаан бичлэг, зүрхний ачаалалтай бичлэг, зүрхний 24 цагийн бичлэг H3+Digital Holter, зүрхний бүтэц, гемодинамикийг харуулдаг допплер эхокардиографийн шинжилгээнүүдийг хийж байна. Зүрх судасны яаралтай оношилгоонд клиник лаборатори, биохими болон серологийн өндөр нарийвчлалтай шинжилгээг цогцоор нь хийж байна. Зүрх судас, үе мөчний бүх төрлийн оношилгоо эмчилгээ, урьдчилан сэргийлэх багцын шинжилгээг амбулатори болон хэвтэн эмчлүүлэх тасагт 24 цагаар үзүүлж байна.