Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээ, яаралтай тусламж

Үйлчилгээний тухай

Эрчимт эмчилгээний практикт ашиглагдаж буй дэвшилтэт аппарат, тоног төхөөрөмжүүдээр бүрэн тоноглогдсон ба хүнд өвчнөөр өвдсөн үйлчлүүлэгчид эрчимт эмчилгээний хяналт, эмчилгээ, сувилгааг чанарын өндөр түвшинд үзүүлж байна.


  • Мэс заслын тусламж үйлчилгээний үеийн мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээ
  • Мэс заслын дараах өвчтөний эрчимт эмчилгээ, хяналт, сувилахуйн тусламж
  • Яаралтай мэс заслын, мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний 24/7 цагийн тасралтгүй тусламж үйлчилгээ
  • Мэдээгүйжүүлгийн дараах сэрээх өрөөний тусламж үйлчилгээ, хяналт
  • Амбулаторын болон дуран, KТ, CРТ онош зүйн тусламж үйлчилгээний мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний тусламжийг бусад тасаг нэгжтэй хамтран үзүүлж байна.

Хүлээн авах яаралтай тусламжийн тасгаар Хан-Уул дүүргийн иргэдэд яаралтай болон төлөвлөгөөт мэс заслын тусламж үйлчилгээг эрүүл мэндийн даатгалаар 24/7 цагаар тасралтгүйгээр үзүүлдэг.

Хийгдэж буй мэдээгүйжүүлэг, эмчилгээ

Үйлчилгээний тухай

ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ

  • Амьсгал цус эргэлтийн хяналтын монитор болон төвийн хяналтын систем (GE, B650, Edwards Lifesciences EV1000, Mindray IMEC12, Vismo PYM-2703, Дефибрилятор Hearton,) Зохиомол амьсгал удирдах амьсгалын хүрээний найдвартай хяналт, зохицуулга бүхий зохиомол амьсгалын болон унтуулгын аппарат (Drager Savina 300, GE Carestation 620, Roytech 5, Roуal 77S, Ventilator 760)
  • Цус цусан бүтээгдэхүүн, судасны болон ходоод гэдэсний замын тэжээл, судас агшаах эм бэлдмэлд зориулсан дуслын болон шингэний автомат шахуургууд (Дусал халаагч /Auto PC/, Памп DS3000 тарианы Medifusion, Памп DI2000 дуслын Medifusion)
  • Өвчтөний хөдөлгөөнд тохирсон, унахаас найдвартай хамгаалсан, эрчимт эмчилгээний ор, гүний венийн бүлэнт бөглөрөлтөөс сэргийлэх, өвчтөн дулаацуулах аппарат (DVT -2600, 3M Bair Hugger) гэх мэт орчин үеийн тоног төхөөрөмжийг ашиглан, өвчтөний аюулгүй байдлыг ханган, тусламж үйлчилгээг чанартай хүртээмжтэй явуулж байна.